(+976) 7743 7777

Танилцуулга видео

Шаргалжуутад хавар амрахын давуу тал
SHARGALJUUT HOT SPRING RESORT 2017
Shargaljuut Hairtai humuusee halamjlay
ШАРГАЛЖУУТЫН ТҮҮХ
Ариун тунгалаг усан болорын айлтгал: 
Монгол хүн хэдэн мянган үедээ байгалийн гамшиг өвчин тахлаас биеэ хамгаалахын тулд олон янзын эрэх хайгуул хийж байжээ. Түүний нэг нь рашаан ус билээ. Рашааныг эмчилгээнд хэрэглэх явц нь түүхчдийн тодорхойлж буйгаар VII-VIII зууны үед хиргис нар ашиглаж байжээ. 
Монголчууд бүр XII зууны үед рашаан усыг тодорхой зорилгоор ашигладаг байсан ажээ. 1690-д оны үед өндөр гэгээн Занабазар /1635-1732/ Ламын гэгээн Лувсанданзанжанцан /1639-1704/ нарын ихэс дээдсүүд нутаг нутгийн эмийн ургамал, эмт бодис, рашаан усыг нээж шинжлэх талаар судалгаа хийж Шаргалжуутын рашаан дээр хэд хэдэн удаа морилон ирж хүн ардыг эмчлэн сувилах аргад ашиглахад анхаарч эхэлжээ.
ШАРГАЛЖУУТЫН ОНЦЛОГ
  • Шаргалжуут далайн түвшнээс дээш 2150 өндөрт, байгалийн үзэсгэлэнт газарт нийт 10 гаруй га талбайг эзлэн оршдог
  • Шаргалжуут гол нь халуун рашааны ундарга, сав газрын энергитэй холбоотойгоор өвөл ч урсаж байдаг Монгол орны хөлддөггүй ганц гол.
  • Халуун рашааны уурын нөлөөгөөр орчны температур дулаан тааламжтай, зөөлөн чийглэг болно. Хүний биед нэн тохиромжтой цаг агаарын үзүүлэлт жилд 283 хоног байдаг.
  • Биеийг залуужуулах, эд эсүүдийг сэргээх үйлчилгээтэй халуун рашаан, өндөрлөг газар, уулын энгэр дэх байрлал нь стрессээс салж амьдралын чанараа дээшлүүлэхэд нэн тохиромжтой газар.
  • Термофиль бактери
  • Термофиль бактерийг хамгийн эртний микро организм гэж үздэг. Энэ нь бусад организмаас илүү өндөр температурт амьдрах чадвартай. Энэ организм нь гадны нөлөөллөөс ДНК-г хамгаалж гэмтсэн тохиолдолд сэргээдэг. Зарим эрдэмтэд термофиль бактери нь дэлхий дээр үүссэн хамгийн анхны организм ч гэж үздэг.
ШАРГАЛЖУУТ ХЭМЭЭХ НЭРИЙН УЧИР
Нэрний тухай олон түүх байдгын хамгийн сонирхолтой түүхийг энд сийрүүлье. 
Манжийн даралалын үед элч нар Ховд, Улиастай ороод буцах замдаа "Их гол" хэмээх голыг гаталдаг байжээ. Нэг удаа Манжийн яаралтай чухал мэдээ авч явсан буухиа элчийг ирэхэд "Их гол"-ын ус улаанаар эргэлдэн хөөсөрч байж. Үүнээс болж Манжууд уг голыг "Шар галзуу гол" хэмээн нэрлэх болж. Тэгээд элч нар аар саархан юманд саатсан ч "Шар галзуутын гол" үерлээд хэмээн шалтаг тоочин алба саатуулсан хэмээх ял шийтгэлгүй өнгөрдөг байжээ. Нутгийнхан голынхоо нэрийг муухайгаар дуудахгүйн тулд "Шаргалжуут" хэмээн зөөллөн нэрлэх болсон байна.
РАШААН ГЭЖ ЮУ ВЭ?
Нэрний тухай олон түүх байдгын хамгийн сонирхолтой түүхийг энд сийрүүлье. 
Манжийн даралалын үед элч нар Ховд, Улиастай ороод буцах замдаа "Их гол" хэмээх голыг гаталдаг байжээ. Нэг удаа Манжийн яаралтай чухал мэдээ авч явсан буухиа элчийг ирэхэд "Их гол"-ын ус улаанаар эргэлдэн хөөсөрч байж.