Бидний тухай

Захирлын мэндчилгээ

Шаргалжуут рашаан сувилал ХХК-ийн албан ёсны цахим хуудсанд тавтай морилно уу. Манай байгуулла нь эрүүл мэнд, амралт, аялалын үйлчилгээг санал болгодог. Та бүхний сайн мэддэгээр олон жилийн түүхтэй Шаргалжуут рашаан сувиллын хэтийн зорилгийг бид эмчилгээний чанар, үйлчилгээгээр Азидаа хүлээн зөвшөөрөгдөхүйц гэж харан түүндээ хүрэхийн тулд шинэ бүтээн байгуулалтуудыг хийн тасралтгүй сайжрахыг хичээн ажиллаж байна.

Бид үйлчлүүлэгчиддээ эрүүл мэндээ сайжруулангаа амарч аялах, аялангаа алжаал ядаргаа, дархлаагаа сайжруулах боломжийг олгох үүднээс менежментийн түвшинд олон төрлийн өөрчлөлт, шинэчлэлтийг хийж байна.

Бидний эрхэм зорилго

Үйлчлүүлэгч бүртээ эерэг өөрчлөлтийг бий болгох хүсэл тэмүүлэл дүүрэн, тасралтгүй сайжирч, салбартаа манлайлагч байна.

Алсын хараа

2020 он гэхэд Эрүүл мэнд, Аялал жуулчлал, Амралтын зах зээлд Азид хүлээн зөвшөөрөгдөхүйц болно.

Манай байгууллагын үнэт зүйлс

Шаргалжуут амралт эрүүл мэндийн цогцолбор нь 7 албаны бүтэц зохион байгуулалттай нийт 100 гаруй ажилтантайгаар амрагчиддаа сувиллын үйлчилгээг үзүүлж байна.

Шагнал, урамшуулал

2014 он - Шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгж

Бидний тухай 2
сувиллын Эмчилгээ сувилгааны тухай

Олон төрлийн халуун хүйтэн рашаан, эмчилгээний замаг, байгалийн халуун уур, анагаах шаврыг ашиглан эмчилгээ хийхээс гадна нөхөн сэргээх болон уламжлалт эмчилгээтэй хослуулан эчилгээ сувилгаа хийдэг. Эмчийн үзлэгийн 6 кабинет, эмчилгээ сувилгааны 21 тасаг, кабинетаар 25 нэр төрлийн эмчилгээ сувилгаагаар үйлчилж байна. Эмч нарын баг ажилладаг. Сувилуулагч бүрийг эмч үзэж тусгайлсан эмчилгээний хөтөлбөрөөр эмчилнэ.