ШАРГАЛЖУУТЫН ТУХАЙ

Шаргалжуутын тухай

Шаргалжуутын рашаан орд нь Хангайн нуруун энгэрт Далайн түвшнээс дээш 2150м өндөрт байрладаг. Нийт 4 га талбайг хамран урсах 300 гаруй булаг бүхий уг халуун рашааныг 17 дугаар зуунд Монголын ууган оточ Ламынгэгээний анхдугаар дүр нээн илрүүлж, 3 жилийн турш судлан анх эмчилгээ үйлчилгээнд ашиглаж эхэлсэн түүхтэй. Үүнээс хойш 1954 онд анх сувиллын газар үүсгэн байгуулагдаж өнөөг хүртэл тасралтгүй 70 жил үйл ажиллагаагаа явуулж байна.

Рашааны найрлага

No
Рашааны нэр
Тайлбар-Ач тус
Найрлага
pH ORP mV Ca2+
1 Харшил Үрэвслийн эсрэг, өвдөлтийг намдааж, харшлаас гаралтай тууралтыг бусад эмгэгүүдийг багасгана. 8.5 -345 2
2 Уушиг Уушгийг цэвэрлэж, амьсгалын замын салст бүрхүүлийн нөхөн төлжилтийг нэмэгдүүлнэ. 8.45 -361 4.01
3 Хүрэн цоргот Цөсний хүүдийг цэвэрлэж, хоолны шингэцийг сайжруулна. 8.43 -396 4.01
4 Тархи, нугас Саа саажилтын эсрэг үйлчлэл үзүүлэн, хөдөлгөөний идэвхийг сайжруулна. 8.88 -375 2
5 Зүүн бөөр Бөөрний үйл ажиллагааг сайжруулна, шээс ялгаралтыг нэмэгдүүлж, хоргүйжүүлнэ. 8.5 -300 4.01
6 5-н мэдрэл сэргээх Ядаргааг тайлж, тархины үйл ажиллагааг сэргээнэ, толгойн өвдөлтийг намдаана. 8.53 -350 4.01
7 Нарийн, бүдүүн гэдэс Өтгөн хаталтын эсрэг, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, гэдэс дүүрэлтийн багасгана. 8.55 -369 4.01
8 Оюун ухаан Ой санамжийг сайжруулж, оюуны чадамжийг нэмэгдүүлнэ, толгой өвдөлтийг намдаана. 8.46 -382 4.01
9 Эмэгтэйчүүд Эмэгтэйчүүдийн архаг үрэвслийн өвчнүүдийг намдаана. 8.36 -318 4.01
10 Хөх Хөхний үрэвсэл, бэрсүү хатуурлыг багасгана. 8.48 -382 4.01
11 Хөл Үений өвдөлтийг намдааж, хөлийн хөдөлгөөнийг сайжруулна. 8.36 -401 4.01
12 Мөгөөрсөн хоолой Хоолой сэрвэгэнэх болон ханиалгыг намдаана. 8.49 -337 4.01
13 Элэг, цөс Элэг цөсний архаг үрэвслийг бууруулна. 8.38 -372 4.01
14 Ходоодны хүчил бага Хоол боловсруулалт болон хоол шингээлтийг сайжруулна. 8.74 -24 4.01
15 Улаан бөөм Цус төлжилтийг нэмэгдүүлж, тамир тэнхээг сэргээнэ. 8.53 -309 4.01
16 Эр бэлэг Бэлгийн сулралыг багасгаж, түрүү булчирхайн үрэвслийг намдаана. 8.49 -379  
17 Давсаг Чихрийн шижин, давсагны архаг үрэвслийг бууруулж, бөөр, давсагны үйл ажиллагааг сайжруулна. 8.44 -368 4.01
18 Хамар Хамрын салстын архаг үрэвслийг намдаана. 8.51 -340 4.01
19 Нүд Нүдний харааг сайжруулж, үрэвслийг бууруулна. 8.56 -346  
20 Үе мөч, бөөр, нуруу Үе мөчний архаг үрэвслийг бууруулж, өвдөлт намдаана. 8.35 -387 4.01
21 Ясны рашаан Ясны сийрэгжилтийг бууруулна. 8.5 -399 4.01
22 Лхам Ходоод, дотор эрхтний архаг үрэвслийг бууруулж, хоол боловсруулалтын дэмжинэ. 7.54 18 32.06
23 Ходоодны хүчил их Цээж хорсолтыг бууруулж, ходоодны архаг үрэвслийг намдаана. 8.35 -407 4.01
24 Хоолой Залгуур, гуулсан булчирхайн архаг үрэвслийг бууруулна. 8.46 -317 4.01
25 Цагаан бөөм Орондоо шээс зовуурийг бууруулна.     4.01
26 Шүд Шүд амны хөндийг цэвэрлэж, Буйлны үрэвслийг намдаана 8.51 -354 4.01
27 Судас Судасны бүдүүрлийг бууруулж, өвдөлт намдаана. 8.51 -368 4.01
28 Чих Чихний сонсгол сайжруулна.      
29 Зүрх Зүрх судасны үйл ажиллагааг дэмжинэ      
30 Өвдөг, тохой Өвдөг тохойн архаг үрэвслийн бууруулж, хөдөлгөөний сайжруулна      

Түгээмэл асуултууд

Сувилалд хэвтэж болохгүй хориглох заалттай ямар өвчнүүд байдаг вэ?

● Дотор эрхтний архаг үрэвслийн сэдрэлийн үе
● Ходоод, гэдэсний шархлаа өвчний цус алдах магадлалтай үе
● Цөсний замд чулуутай болон нугалуурын сорвижилт
● Элэгний архаг үрэвслийн идэвхжилийн үе
● Элэгний цирроз
● Хавдар
● Фторын илүүдлээс үүссэн эмгэг
● Бөөр, шээсний замын чулуу
● Чихрийн шижин хэв шинж 1 /инсулин хамааралт/
● Тархмал хордлогот бахуу
● Ясны хугарал, гэмтэл авснаас хойш 2 сарын дотор
● Өндгөвчний уйланхай болон умайн миома

Эмчийн үзлэгт хаана орох боломжтой вэ?

● Та Улаанбаатар хотоос хэвтэх гэж байгаа бол манай Улаанбаатар хотын
оффист ирж өвчтний түүхийг нээлгэн эмчийн үзлэгт орох ба эмч танд
эмчилгээний хөтөлбөрийг төлөвлөн өгнө. Мөн үүдэнд суух хүлээн авахын
ажилтанд сувилуулагчийн дэвтрээ өгөн эмчилгээний цагуудаа авахаа
мартуузай!
● Хэрэв та орон нутгийн иргэн бол сувиллын газар ирсний дараа Эмнэлгийн
хүлээн авах дээр өвчний түүхийг нээлгэн эмчид үзүүлж эмчилгээний
хөтөлбөрийг төлөвлүүлэх юм. Мөн л та хүлээн авахаас эмчилгээний
цагуудаа авч эмчилгээ үйлчилгээндээ орох юм.

Эмчийн үзлэгийн цагийг яаж авах вэ?

● Улаанбаатар хотод эмчид үзүүлэх тохиолдолд 7743-7777 дугаарт залган
эмчийн үзлэгийн цагийг авч болно. Мөн та өөрийн биеэр УБ хотын
захиалгын төв дээр ирж цаг авч болох юм.
● Сувилалд ирсэн тохиолдолд та дугаарлан зогсож эмчид үзүүлэх болно.

Танайд очсоноор ямар эмчилгээ хийдэг вэ?

● Баянхонгор аймгийн нутагт орших Шаргалжуут нь байгалийн эмчилгээний
хамгийн том цогцолбор орд бөгөөд таны оношноос хамааран байгалийн эмгүй
эмчилгээ болох: рашаан уух, рашаан утлага хийх, рашаанд орох, шавар тавих зэрэг
эмчилгээг шаардлагатай гэвэл хэсэгчилсэн бариа засал болон физик эмчилгээний
аль тохирохтой хослуулан хийдэг.

Сувилалд явахдаа хувийн бэлтгэл юу бэлдэж явах вэ?

● Эрхийн бичиг /сувиллын багц, зочид буудлын өрөө, хоол эмчилгээний… гм/
● Илгээх бичиг /эх хувь, хуулбар /
● Иргэний үнэмлэх

● Зорчих тасалбар
● Рашаан уух граммтай аяга
● Рашаан хийх сав, ванны алчуур
● Нүүр гарын алчуур, резинэн тавчик
● Зузаан халад, малгай, ороолт
● Дулаан хувцас, маск
● Биеийн тос, /Johnsons baby oil /, дэвсгэр даавуу
● Шүхэр, цув
● Хувийн ариун цэврийн хэрэглэл, битүү гутал
● Тогтмол уудаг эм /Анхан шатны тусламжийн эм тариа/
● Цагаан хэрэглэл манай сувиллаас өгнө. Та өөрийнхөө цагаанхэрэглэлийг авч явж болно.

Бид нар очоод ямар, ямар хоолыг хэд хэдэн цагт идэх вэ?

● Та манай хоолны цэс хоолны цагийн хуваарьтай энд дарж танилцана уу.

Захиалга хэрхэн өгөх вэ?

● Веб сайтанд байрлах захиалга гэсэн товчийг дарж захиалгын форм бөглөн илгээх.
● Манай лавлах дугаар болох 77437777, 88891964 дугаарт холбогдож захиалга өгөх
боломжтой.
● Шаргалжуут рашаан сувилал гэсэн Facebook-ийн хуудсаар захиалгын форум
бөглөж утасны дугаараа үлдээснээр манай захиалгын ажилтан тантай эргэн
холбогдож баталгаажуулдаг.
● Манай Улаанбаатар хотын борлуулалт үйлчилгээний салбарт ирж захиалга өгөх
боломжтой. Хаяг: Нарны гүүр, хараагүйчүүдийн төвийн зүүн талд, хуучнаар
Уранган төвийн ард UG Arena байрны 2 давхарт.

Танай рашаан хаана байдаг вэ? Хотоос хэдэн км вэ?

● Шаргалжуут рашаан сувилал нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт
байрладаг бөгөөд Улаанбаатар хотоос 580км засмал замаар яваад шороон замруу
салж 56км явж хүрдэг.

Шаргалжуутруу очиход унаагаар үйлчилдэг үү? Явах хуваарь болон үнэ ямар
байдаг вэ?

● Манай автобус нэг талдаа том хүн – 47,600₮, хүүхэд нэг талдаа – 24,600₮ үнэтэй
байдаг ба 6-9 сарыг хүртэл 7 хоногийг 3 өдөр нь буюу Даваа, Лхагва, Бямба гариг
бүрд явдаг. Харин 9-5 сарыг дуустал 7 хоногт 2 удаа буюу Лхагва, Бямба
гаригуудад явна. Автобус Өглөө 07:00 цагт хөдөлдөг ба Та 06:30 минутанд бэлэн
байх шаардлагатай. /Байршил нарны гүүр, хараагүйчүүдийн төвийн зүүн талд,
UG Arena, хуучнаар Уранган төвийн зогсоолоос хөдөлнө/

Эрүү мэндийн даатгалаар яаж хөнгөлдөг вэ?

● Танд санал болгож байгаа тариф нь ЭМД-аар хөнгөлөгдсөн үнэ бөгөөд ЭМД
төлдөггүй хүн нийт үнийн дүн дээр нэмж 250,000₮ төлдөг.

Хүүхдээ дагуулж явбал ямар үнэтэй байдаг вэ?

● 0-2 настай хүүхдүүдээ үнэгүй дагуулж явах боломжтой байгаа. Үүний тулд өрхийн
эмнэлгээр илгээх бичгийг нь бөглүүлээд, манайд бүртгүүлсэн байна. Хоол
эмчилгээнд үнэгүй хамрагдана гэсэн үг юм.
● 2-11 насны хүүхэд ор эзлэхгүй бол хоол эмчилгээ нь 56,000₮ байдаг.
● 12-с дээш насны хүүхэд том хүний үнээр тооцогддог.

Буцаан олголт авахад ямар бичиг баримтууд бүрдүүлдэг вэ? Нийгмийн даатгал
төлдөг хүн буцаалт авдаг уу?

● Тэтгэвэр, групп асаргааны хүүхэдтэй хүмүүс халамжаас төлсөн төлбөрөөс хамаарч
буцаан олголт авна. Мөн эрдэнэтийн үйлдвэр, оюу толгойд ажилладаг хүмүүс
үйлдвэрээсээ авдаг.

Бүрдүүлэх бичиг баримт 

● Амрах эрхийн бичиг / Өрөө байрны эрхийн бичиг, мөнгөний орлогын
ордер бүрэн байх, амарсан хоногтой таарах/

● Илгээх бичиг / Харьяа өрх, дүүргийн эмнэлгийн эмчийн бичилт, эмнэлгийн

тамга бүрэн байх мөн эх хувиа канондуулж зочин угтах хэсгээс
баталгаажуулах тамга даруулах/ 

● Автобусны билет /2 талдаа зорчсон билет, мөнгөний ордер, НӨАТ-ын
баримт/

● НӨАТ-ын баримт /эрхийн бичгийн мөнгөн дүнтэй таарах/

Төлбөр хэрхэн төлөх вэ?

Төлбөрийг урьдчилгаа болон үлдэгдэл төлбөр гэж 2 хуваан төлөх боломжтой.
● Төлбөрийг захиалга бүртгүүлсэн өдрөөс 24 цагт багтан урьдчилгаа 1 хүний 250,000
төгрөгөөр өрөө байраа баталгаажуулна.
● Үлдэгдэл төлбөрийг сувилалд явахаас 7-10 хоногийн өмнө төлсөн байна.
● Төлбөрийг дансаар болон захиалгын төвд ирж пос, бэлнээр төлөх боломжтой.

Захиалгын төвийн байрлал хаана байдаг вэ?

Улаанбаатар Баянгол дүүрэг 3-р хороо Уранган худалдааны төв, UG Arena төв 2 давхарт
байрлаж байна.

Ойр хавьд дэлгүүр, эмийн сан байгаа юу?

● Шаргалжуут тосгон манай сувиллаас хойш 2-3 км байрладаг тул та тосгон
явах боломжтой юм. Тосгонд эмийн сан, дэлгүүр бүгд байгаа.

              Рашааны байршлын мэдээлэл харах ?

              ● Рашаан ордын газрын зургийг ЭНД ДАРЖ харна уу. 

             Нэмэлт ямар үйлчилгээнүүд байдаг вэ ?

  • Усан бассейн 
  • Кофе шоп
  • Биллъяард
  • Теннис 
  • 7 хоногт 3 удаа бүжиг явдаг