КОМПАНИЙН ТУХАЙ

Шаргалжуут рашаан сувилал нь 1954 онд анх нэгдэл дундын амралт нэртэйгээр үүсгэн байгуулагдан хүн ардыг анагаах, эмчлэн сувилах үндсэн чиглэлийг баримтлан үйл ажиллагаа эхлүүлж байсан түүхтэй. Үүсгэн байгуулагдсан цагаас хойш тогвтортой үйл ажиллагаа явуулсаар 2006 онд дэд бүтцийн шинэчлэл, сайжруулалт, стратегийн томоохон төсөлт ажлуудыг хурдацтай хийж эхэлсэн нь хөгжлийн шинэ гарааг бий болгох суурь болж өдгөө 2024 оны байдлаар жилд дунджаар 8000 зочин хүлээн авч, нийт давхардсан тоогоор 150 мянга гаруй иргэдэд эрүүл мэндийн тусламж, амралт аяллын үйлчилгээ үзүүлээд байна.

Нийгмийн хариуцлага
Орон нутгийн бизнес эрхлэгч иргэдийг дэмжин ажиллах, тэдгээрийг хөгжүүлэх хүрээнд:

➢ Орон нутгаас худалдан авалт хийх бодлого баримталдаг ба жил бүр 800 гаруй сая төгрөгийн худалдан авалт хийдэг. Тухайлбал хүнсний худалдан авалтын 70-75% болон мах, сүү, өрөм, ногоо зэргийг орон нутгаас худалдан авдаг. Дэлгэрэнгүй

➢ Орон нутгийн тээврийн компанитай хамтарч ажилладаг. Дэлгэрэнгүй

➢  Орон нутгийн иргэдийн өөрсдийн гараар хийсэн цагаан идээ, сүүн бүтээгдэхүүнийг худалдаалах үйлчилгээний талбайн хэсгээр хангаж нэмэлт орлого олох боломжийг бүрдүүлсэн. 
➢ 120 гаруй иргэдэд зочлох үйлчилгээний сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулж мэдлэг ур чадварыг нь дээшлүүлсэн.

Эрүүл мэндийг дэмжих хүрээнд:
➢ 2011 оноос эхлэн аймгийн удирдлагуудын хүсэлтээр жилд дунджаар 150.0-200.0 сая төгрөг бүхий зардлыг гарган 500-1000 ахмадыг үнэ төлбөргүй сувилдаг уламжлалыг бий болгосон.
➢ Аймгийн хөгжлийн бэрхшээлтэй 40 гаруй иргэдийг гурван жил үнэ төлбөргүй сувилсан.
➢ Шаргалжуут тосгоны иргэдийн өдөр тутмын үйлчилгээ авдаг эмнэлгийн байрны гурван эмчилгээний өрөөг иж бүрэн тохижуулж тав тухтай эмчилгээ үйлчилгээ авах бололцоог бий болгосон.

Цаг үеийн хандив, тусламжийн хүрээнд:
➢ 2020 онд Баянхонгор аймгийн онцгой коммисд 20 сая төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлсэн
➢ 2021 онд ган гачигт нэрвэгдсэн Шаргалжуут багийн 300 гаруй малчин өрхөд 12 сая төгрөгийн үнэ бүхий өвс тэжээлээр тусалсан.


Боловсрол, хүүхдийг дэмжих хүрээнд:
➢ 2023 онд Шаргалжуут тосгоны дунд сургуулийн нэг ангийг орчин үеийн техник, технологиор тохиужуулж E-Learning center-ыг байгуулж тосгоны сурагчдад хичээлээс гадуурх сургалтыг явуулж “Дэлхийн иргэн” болоход нь өөрсдийн хувь нэмрээ оруулж эхэлсэн. Сүүлийн үеийн төхөөрөмжөөр тоноглогдсон, байнгын интернэттэй танхимд долоо хоног бүр нийт 117 сурагч 16 цагийн англи хэл, математик, мэдээлэл зүйн хичээлүүдийг заалгадаг. Тухайлбал хагас жил гарангийн хугацаанд зургаадугаар ангийн сурагчдад Улаанбаатар хотын тэргүүний багш долоо хоногт тогтмол хоёр удаа цахимаар математикийн хичээл зааж байна. Дэлгэрэнгүй

Хамтрагч байгууллагууд

Add Your Heading Text Here