Дадал зуршил

     Эрүүл болон эрүүл мэнд гэдэг зөвхөн өвчин эмгэггүй байхыг хэлэхгүй юм. Энэ нь бие махбод, оюун санаа болон нийгмийн эрүүл байдлын бүрэлдэхүүн хэсгийн нэгдэл гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ бүгдийг бий болгох нь ердөө эрүүл идэвхтэй амьдралын хэв маягаас эхлэлтэй байдаг. Эрүүл амьдралын хэв маяг гэдэг нь тогтмол дасгал хөдөлгөөн хийх, өөрт хэрэгцээтэй шим тэжээлээ авч тэнцвэртэй хооллох, сайн унтаж амрах, стрессээ удирдах, сэтгэл санаагаа тогтвортой байлгах зэргийг багтаана. Мөн өдрийн турш эерэг байх нь хүртэл эрүүл идэвхтэй амьдралын бүтээж байдаг. 

     Хүн бүр ямар нэг өвчин эмгэг, бие махбод сэтгэл санааны таагүй мэдрэмжтэй байхыг хүсдэггүй, гэхдээ хүсдэггүй боловч хэрхэн сэргийлэхээ мэддэггүйн улмаас өвдсөний дараах эдгээх сэргийлэх гэх арга хэмжээг авч эхэлдэг. Танд илэрч буй таагүй зовуур, шинж тэмдэг бүгд олон жилийн таны хийсэн дадлын үр дүн гэдгийг ойлгох хэрэгтэй. Өчигдөрхөн магадгүй хэд хоногийн өмнө сурсан, хэрэгжүүлсэн, хэрэглэсэн шинэ зүйлс одоо илэрч таныг таагүй үр дагаварт хүргэсэн гэж үзвэл энэ бас л учир дутагдалтай. Бүх зүйл олон удаагийн давтамж үр дүнгээс бий болдог энэ нь мэдээж эерэг дадал уу сөрөг дадал уу гэдгээс хамааран үр дүн нь өөр өөр. Иймд өөрийн хэв маягтаа анхаарч эхэлсэн цагаас та ирээдүйд учрах олон олон таагүй үйлдлээс өөрийг хамгаалах, мөн өнөөдөр таны өөрийгөө анзаараад сайжруулж буй дадал өнгөрсөн хугацааны үр дүнг арилгах засах сайжруулах нэгэн эхлэл болно. 

     Өөрийгөө анзаараарай, өнгөцхөн төдий хийж буй өдөр тутмын жижиг дадал олон жилийн амьдралын хэв маягийг бий болгон өрөө ч хүсээгүй үр дүнг дагуулсан байх, мөн өөрийгөө анзаараарай өнөөдөр эхэлсэн шинэхэн хэв маяг ирээдүйг бүтээх үр дүнгийн эхлэл гэдгийг.

Өөрөө өөрийгөө анзаараарай

Дадал
зуршил

Цээж дүүрэн
амьсгалъя