ЭМЧИЛГЭЭ ҮЙЛЧИЛГЭЭ

Ламын гэгээний үеэс эхлэн судлагдан хэрэгжиж буй байгалийн үнэт зүйлс дээр тулгуурлан хийгдэх уламжлалт болон европ анагаах ухааныг хослуулсан эмчилгээний арга зүй. Дэлхийд ховорд тооцогдох чухал нэгдлүүдийг агуулсан энэхүү эмчилгээ сувилгааны арга технологи нь хүний бие махбод, сэтгэл санаа, далд ухамсарт бүхэлд нь нөлөөллөө үзүүлдэг цогц эмчилгээ үйлчилгээ болдог. Үүнд:

Байгалийн халуун ундаргаас бий болж буй рашааныг орчин үеийн арга технологи, тоног төхөөрөмжийн тусламжтайгаар хүнийг анагааж эмчилгээ үйлчилгээ үзүүлэхэд боловсронгуй болгон дараах ангиллын эмчилгээг хийж гүйцэтгэдэг.

Шаргалжуутын рашаанд орох үед түүний найрлага дахь азот, ус төрөгч, хүхэрт устөрөгч, цахиурын нэгдэл, радоны задралын бүтээгдэхүүнүүд нь арьсаар нэвтэрснээр бие махбодын цусны эргэлтийн үйл ажиллагааг сайжруулж, дархлааг дэмжих, чангарч зангирсан эд эрхтнийг суллах, зөөлрүүлэх, биед хуримтлагдсан хорт нэгдлүүдийг хөлсөөр гадагшлуулахаас гадна рашааны дулаан мананцар хийн солилцоо нь  хүний сэтгэл санааг тайван амгалан, тогтуун болгож амраадаг. 

Хүний биеийн эд эрхтэнтэй адил дүрстэй хаднаас урсан гарах 38 нэр төрлийн рашааныг эмчилгээнд ууж хэрэглэдэг.  Рашаан уух эмчилгээг хийснээр амьд бие махбодын хэвийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай олон тооны бичил элементүүд нь биеийн хүчил шүлтийн тэнцвэрийг зохицуулан, хорт бодисыг гадагшлуулах, үрэвслийн үед үүсэх нян бактерийн эсрэг үйлчлэлийг бий болгодог. 

Рашааны зарим хөнгөн элементүүд нь дэгдэмхий чанартай байдаг учир агаарт дэгдэн амьсгалын замаар нэвтрэн амьсгалын замыг цэвэрлэх, үйл ажиллагааг сайжруулах, дархлааг дэмжих, стрессийг бууруулах, амьсгалын замын салст бүрхүүлүүдийг нөхөн төлжүүлэх, хуримтлагдсан нус цэрийг гадагшлуулах зэрэгт эерэг нөлөө үзүүлдэг.

Зөөлөн чийглэг, шүлтлэг рашаан уурын орчинд амьсгалах үед дулааны харилцан үйлчлэл нь биеийн дулаан өсөх үйл явц бий болгоход чангарч агшсан булчингийн эд эс суларч, бие махбод тайван амарсан мэдрэмжийг авснаар эд эрхтэн хэвийн хэмнэлд орж хөлс ялгаралт нэмэгдэн биед хуримтлагдсан хорт нэгдлүүд гадагшлан, өндөр дулаан температурт нян бактери устах, дархлааг дэмжих үйл явц бий болно. 

Гадна халуун рашааны нөлөөгөөр агаар мандалд зөөлөн чийглэг уур амьсгал бий болж рашаан ууранд агуулагдах давсан мананцар нь сөрөг ионуудыг бий болгосноор амьсгалах үед амьсгалын замын салст бүрхүүлийн үйл ажиллагааг сайжруулж чөлөөтэй амьсгалах орчинг үүсгэн, хуурай болон цэртэй ханиалгыг намдаах, цэрийг шингэлэх нөлөөлөлтэй. Энэхүү орчинд алхах үед биеийн дулаан нэмэгдэж дархлааны эсийн хөдөлгөөн идэвхжиж биед хуримтлагдсан таагүй нян бактери устах эерэг үйлчилгээтэй

Шаврын дулаан температурын нөлөөлөлд шаварт агуулагдах бодис арьсаар нэвтрэх байдал нэмэгдэн, улмаар цусны урсгалд орж биед хуримтлагдсан үрэвслийн голомтын хаванг буруулах,өвдөлтийг намдаах, нөхөн төлжилтийг нэмэгдүүлэн, цусан хангамжийн үйл ажиллагааг сайжруулан бодисын солилцоог дэмжих үйлдэл үзүүлнэ.

Биеийн био хэмнэлийн дагуу хийгдэх цахилгаан соронзон,  хэт ягаан туяаны харилцан үйлчлэл нь биеийн цусны эргэлтийг нэмэгдүүлж биед агуулагдаж буй шар усыг хөдөлгөөнд оруулж, хорт бодисыг гадагшлуулах үйлчилгээ үзүүлэхээс гадна чиглэсэн эд эрхтний мэдрэл, мэдрэмжийг сэргээн, үйл ажиллагааг нэмэгдүүлэн сайжруулдаг.

Бариа засал нь биеийн үндсэн шугамын дагуу хийгдэх ба механик цочролын нөлөөгөөр биеийн дулааныг нэмэгдүүлснээр  цус, тунгалгийн системийн эргэлт сайжран, булчингийн эдийн уян хатан байдал нэмэгдэн чангарч, зангирсан хэсгүүд сулран, биед хуримтлагдсан хаван, тонус үрэвсэл багасах гадагшлах нөлөө үзүүлнэ.

Бие махбодын булчингийн үйл ажиллагааг аажим аажмаар дасган сайжруулж, амьсгалын гүн хэмнэлийг хөдөлгөөнтэй холбож биеийг халааж, тасралтгүй энергийн урсгалыг бий болгон цусанд хүчил төрөгчийг бий болгож, дотоод шүүрэл, таван цулын эрхтнийг тэтгэж, хорыг хөлсөөр гадагшлуулах, оюун бодлыг тайвшруулж, тайван амрааж өгөх үйлчилгээтэй.

Түгээмэл асуултууд

Сувилалд хэвтэж болохгүй хориглох заалттай ямар өвчнүүд байдаг вэ?

● Дотор эрхтний архаг үрэвслийн сэдрэлийн үе
● Ходоод, гэдэсний шархлаа өвчний цус алдах магадлалтай үе
● Цөсний замд чулуутай болон нугалуурын сорвижилт
● Элэгний архаг үрэвслийн идэвхжилийн үе
● Элэгний цирроз
● Хавдар
● Фторын илүүдлээс үүссэн эмгэг
● Бөөр, шээсний замын чулуу
● Чихрийн шижин хэв шинж 1 /инсулин хамааралт/
● Тархмал хордлогот бахуу
● Ясны хугарал, гэмтэл авснаас хойш 2 сарын дотор
● Өндгөвчний уйланхай болон умайн миома

Эмчийн үзлэгт хаана орох боломжтой вэ?

● Та Улаанбаатар хотоос хэвтэх гэж байгаа бол манай Улаанбаатар хотын оффист ирж өвчтний түүхийг нээлгэн эмчийн үзлэгт орох ба эмч танд эмчилгээний хөтөлбөрийг төлөвлөн өгнө. Мөн үүдэнд суух хүлээн авахын ажилтанд сувилуулагчийн дэвтрээ өгөн эмчилгээний цагуудаа авахаа мартуузай!
● Хэрэв та орон нутгийн иргэн бол сувиллын газар ирсний дараа Эмнэлгийн хүлээн авах дээр өвчний түүхийг нээлгэн эмчид үзүүлж эмчилгээний хөтөлбөрийг төлөвлүүлэх юм. Мөн л та хүлээн авахаас эмчилгээний цагуудаа авч эмчилгээ үйлчилгээндээ орох юм.

Эмчийн үзлэгийн цагийг яаж авах вэ?

● Улаанбаатар хотод эмчид үзүүлэх тохиолдолд 7743-7777 дугаарт залган эмчийн үзлэгийн цагийг авч болно. Мөн та өөрийн биеэр УБ хотын захиалгын төв дээр ирж цаг авч болох юм.
● Сувилалд ирсэн тохиолдолд та дугаарлан зогсож эмчид үзүүлэх болно.

Танайд очсоноор ямар эмчилгээ хийдэг вэ?

● Баянхонгор аймгийн нутагт орших Шаргалжуут нь байгалийн эмчилгээний хамгийн том цогцолбор орд бөгөөд таны оношноос хамааран байгалийн эмгүй эмчилгээ болох: рашаан уух, рашаан утлага хийх, рашаанд орох, шавар тавих зэрэг эмчилгээг шаардлагатай гэвэл хэсэгчилсэн бариа засал болон физик эмчилгээний аль тохирохтой хослуулан хийдэг.

Хүүхдээ дагуулж явбал ямар үнэтэй байдаг вэ?

● 0-2 настай хүүхдүүдээ үнэгүй дагуулж явах боломжтой байгаа. Үүний тулд өрхийн эмнэлгээр илгээх бичгийг нь бөглүүлээд, манайд бүртгүүлсэн байна. Хоол эмчилгээнд үнэгүй хамрагдана гэсэн үг юм.
● 2-11 насны хүүхэд ор эзлэхгүй бол хоол эмчилгээ нь 56,000₮ байдаг.
● 12-с дээш насны хүүхэд том хүний үнээр тооцогддог байгаа. 

Бид нар очоод ямар, ямар хоолыг хэд хэдэн цагт идэх вэ?

● Та манай хоолны цэс хоолны цагийн хуваарьтай энд дарж танилцана уу.

Хүүхдийн, эмчилгээний, цагаан хоол хийж өгдөг үү?

● Өгдөг. Та манай хоолзүйч болон өөрийн хариуцсан эмчдээ хэлснээр өөрийн нөхцөлд тохируулан хоолыг хийлгүүлэн идэх боломжтой.

Захиалга хэрхэн өгөх вэ?

● Веб сайтанд байрлах захиалга гэсэн товчийг дарж захиалгын форм бөглөн илгээх.
● Манай лавлах дугаар болох 77437777, 88891964 дугаарт холбогдож захиалга өгөх боломжтой.
● Шаргалжуут рашаан сувилал гэсэн Facebook-ийн хуудсаар захиалгын форум бөглөж утасны дугаараа үлдээснээр манай захиалгын ажилтан тантай эргэн холбогдож баталгаажуулдаг.
● Манай Улаанбаатар хотын борлуулалт үйлчилгээний салбарт ирж захиалга өгөх боломжтой. Хаяг: Нарны гүүр, хараагүйчүүдийн төвийн зүүн талд, хуучнаар Уранган төвийн ард UG Arena байрны 2 давхарт.

Танай рашаан хаана байдаг вэ? Хотоос хэдэн км вэ?

● Шаргалжуут рашаан сувилал нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт байрладаг бөгөөд Улаанбаатар хотоос 580км засмал замаар яваад шороон замруу салж 56км явж хүрдэг. 

Шаргалжуутруу очиход унаагаар үйлчилдэг үү? Унааны хуваарь болон үнэ ямар байдаг вэ?
● Манай автобус нэг талдаа том хүн – 47,600₮, хүүхэд нэг талдаа – 24,600₮ үнэтэй байдаг ба 6-9 сарыг хүртэл 7 хоногийг 3 өдөр нь буюу Даваа, Лхагва, Бямба гариг бүрд явдаг. Харин 9-5 сарыг дуустал 7 хоногт 2 удаа буюу Лхагва, Бямба гаригуудад явна. Автобус Өглөө 07:00 цагт хөдөлдөг ба Та 06:30 минутанд бэлэн байх шаардлагатай. /Байршил нарны гүүр, хараагүйчүүдийн төвийн зүүн талд, UG Arena, хуучнаар Уранган төвийн зогсоолоос хөдөлнө/

Эрүү мэндийн даатгалаар яаж хөнгөлдөг вэ?

● Танд санал болгож байгаа тариф нь ЭМД-аар хөнгөлөгдсөн үнэ бөгөөд ЭМД төлдөггүй хүн нийт үнийн дүн дээр нэмж 250,000₮ төлдөг.

Сувилалд явахдаа хувийн бэлтгэл юу бэлдэж явах вэ?

● Эрхийн бичиг /сувиллын багц, зочид буудлын өрөө,хоол эмчилгээний… гм/
● Илгээх бичиг /эх хувь, хуулбар /
● Иргэний үнэмлэх
● Зорчих тасалбар
● Рашаан уух граммтай аяга
● Рашаан хийх сав, ванны алчуур
● Нүүр гарын алчуур, резинэн тавчик
● Зузаан халад, малгай, ороолт
● Дулаан хувцас, маск
● Биеийн тос, /Johnsons baby oil/, дэвсгэр даавуу
● Шүхэр, цув
● Хувийн ариун цэврийн хэрэглэл, битүү гутал
● Тогтмол уудаг эм /Анхан шатны тусламжийн эм тариа/
● Цагаан хэрэглэл манай сувиллаас өгнө. Та өөрийнхөө цагаан хэрэглэлийг авч явж болно.

Буцаан олголт авахад ямар бичиг баримтууд бүрдүүлдэг бэ? Нийгмийн даатгал төлдөг хүн буцаалт авдаг уу?

Тэтгэвэр, групп асаргааны хүүхэдтэй хүмүүс халамжаас төлсөн төлбөрөөс хамаарч буцаан олголт авна. Мөн эрдэнэтийн үйлдвэр, оюу толгойд ажилладаг хүмүүс үйлдвэрээсээ авдаг.

Бүрдүүлэх бичиг баримт

● Амрах эрхийн бичиг /Өрөө байрны эрхийн бичиг, мөнгөний орлогын ордер бүрэн байх, амарсан хоногтой таарах/

● Илгээх бичиг /Харьяа өрх, дүүргийн эмнэлгийн эмчийн бичилт, эмнэлгийн тамга бүрэн байх мөн эх хувиа канондуулж зочин угтах хэсгээс баталгаажуулах тамга даруулах/

● Автобусны билет /2 талдаа зорчсон билет, мөнгөний ордер, НӨАТ-ын баримт/

● НӨАТ-ын баримт /эрхийн бичгийн мөнгөн дүнтэй таарах/

Төлбөр хэрхэн төлөх вэ?

Төлбөрийг урьдчилгаа болон үлдэгдэл төлбөр гэж 2 хуваан төлөх боломжтой.
● Төлбөрийг захиалга бүртгүүлсэн өдрөөс 24 цагт багтан урьдчилгаа 1 хүний 250,000 төгрөгөөр өрөө байраа баталгаажуулна.
● Үлдэгдэл төлбөрийг сувилалд явахаас 7-10 хоногийн өмнө төлсөн байна.
● Төлбөрийг дансаар болон захиалгын төвд ирж пос, бэлнээр төлөх боломжтой.

Захиалгын төвийн байрлал хаана байдаг вэ?

Улаанбаатар Баянгол дүүрэг 3-р хороо Уранган худалдааны төв, UG Arena төв 2 давхарт байрлаж байна.

Рашаан ордын газрын зургийг ЭНД ДАРЖ харна уу.