Эко цогцолбор

Эко цогцолбор нь дараах гурван төрлийн сонголт бүхий байгууламжтайгаас гадна байгууламж бүр гадна талбайд тухлан агаарлах боломжтой террас хэсэг, ногоон байгууламжаар хүрээлэгдсэн тохилог орчинтой. Байрны ангилалд:

Эко бүтэн люкс

Гэр бүл, найз нөхөд, хамт олноороо амарч сувилуулахад маш тохиромжтой, Камен зуух суурилагдсан зочны өрөө, унтлагын өрөө, халуун рашаан нь ванн бүхий угаалгын өрөө, гадны талбайн террастай.

Эко хагас люкс

Гэр бүл, найз нөхөд, хамт олноороо амарч сувилуулахад маш тохиромжтой, халуун рашаан нь ванн бүхий угаалгын өрөө, гадна талбайн террастай.

Эко гэр бүлийн өрөө

Гэр бүл, найз нөхөд, хамт олноороо амарч сувилуулахад тохиромжтой, гэр бүлд зориулсан халуун рашаан нь ванн бүхий угаалгын өрөө, гал тогооны хэсэг, гадна талбайн террастай.

Түгээмэл асуултууд

Захиалга хэрхэн өгөх вэ?

● Веб сайтанд байрлах захиалга гэсэн товчийг дарж захиалгын форм бөглөн илгээх.
● Манай лавлах дугаар болох 77437777, 88891964 дугаарт холбогдож захиалга өгөх боломжтой.
● Шаргалжуут рашаан сувилал гэсэн Facebook-ийн хуудсаар захиалгын форум бөглөж утасны дугаараа үлдээснээр манай захиалгын ажилтан тантай эргэн холбогдож баталгаажуулдаг.
● Манай Улаанбаатар хотын борлуулалт үйлчилгээний салбарт ирж захиалга өгөх боломжтой. Хаяг: Нарны гүүр, хараагүйчүүдийн төвийн зүүн талд, хуучнаар Уранган төвийн ард UG Arena байрны 2 давхарт.

Танай рашаан хаана байдаг вэ? Хотоос хэдэн км вэ?

● Шаргалжуут рашаан сувилал нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт байрладаг бөгөөд Улаанбаатар хотоос 580км засмал замаар яваад шороон замруу салж 56км явж хүрдэг.

Шаргалжуутруу очиход унаагаар үйлчилдэг үү? Явах хуваарь болон үнэ ямар байдаг вэ?

● Манай автобус нэг талдаа том хүн – 47,600₮, хүүхэд нэг талдаа – 24,600₮ үнэтэй байдаг ба 6-9 сарыг хүртэл 7 хоногийг 3 өдөр нь буюу Даваа, Лхагва, Бямба гариг бүрд явдаг. Харин 9-5 сарыг дуустал 7 хоногт 2 удаа буюу Лхагва, Бямба гаригуудад явна. Автобус Өглөө 07:00 цагт хөдөлдөг ба Та 06:30 минутанд бэлэн байх шаардлагатай. /Байршил нарны гүүр, хараагүйчүүдийн төвийн зүүн талд, UG Arena, хуучнаар Уранган төвийн зогсоолоос хөдөлнө/

Эрүү мэндийн даатгалаар яаж хөнгөлдөг вэ?

● Танд санал болгож байгаа тариф нь ЭМД-аар хөнгөлөгдсөн үнэ бөгөөд ЭМД төлдөггүй хүн нийт үнийн дүн дээр нэмж 275,000₮ төлдөг.

Хүүхдээ дагуулж явбал ямар үнэтэй байдаг вэ?

● 0-2 настай хүүхдүүдээ үнэгүй дагуулж явах боломжтой байгаа. Үүний тулд өрхийн эмнэлгээр илгээх бичгийг нь бөглүүлээд, манайд бүртгүүлсэн байна. Хоол эмчилгээнд үнэгүй хамрагдана гэсэн үг юм.
● 2-11 насны хүүхэд ор эзлэхгүй бол хоол эмчилгээ нь 56,000₮ байдаг.
● 12-с дээш насны хүүхэд том хүний үнээр тооцогддог.

Сувилалд явахдаа хувийн бэлтгэл юу бэлдэж явах вэ?

● Эрхийн бичиг /сувиллын багц, зочид буудлын өрөө, хоол эмчилгээний… гм/
● Илгээх бичиг /эх хувь, хуулбар /
● Иргэний үнэмлэх

● Зорчих тасалбар
● Рашаан уух граммтай аяга
● Рашаан хийх сав, ванны алчуур
● Нүүр гарын алчуур, резинэн тавчик
● Зузаан халад, малгай, ороолт
● Дулаан хувцас, маск
● Биеийн тос, /Johnsons baby oil /, дэвсгэр даавуу
● Шүхэр, цув
● Хувийн ариун цэврийн хэрэглэл, битүү гутал
● Тогтмол уудаг эм /Анхан шатны тусламжийн эм тариа/
● Цагаан хэрэглэл манай сувиллаас өгнө. Та өөрийнхөө цагаан хэрэглэлийг авч явж болно.

Буцаан олголт авахад ямар бичиг баримтууд бүрдүүлдэг вэ? Нийгмийн даатгал төлдөг хүн буцаалт авдаг уу?

 Тэтгэвэр, групп асаргааны хүүхэдтэй хүмүүс халамжаас төлсөн төлбөрөөс хамаарч буцаан олголт авна. Мөн эрдэнэтийн үйлдвэр, оюу толгойд ажилладаг хүмүүс үйлдвэрээсээ авдаг.

Бүрдүүлэх бичиг баримт 

● Амрах эрхийн бичиг / Өрөө байрны эрхийн бичиг, мөнгөний орлогын ордер бүрэн байх, амарсан хоногтой таарах/

● Илгээх бичиг / Харьяа өрх, дүүргийн эмнэлгийн эмчийн бичилт, эмнэлгийн тамга бүрэн байх мөн эх хувиа канондуулж зочин угтах хэсгээс баталгаажуулах тамга даруулах/ 

● Автобусны билет /2 талдаа зорчсон билет, мөнгөний ордер, НӨАТ-ын баримт/

● НӨАТ-ын баримт /эрхийн бичгийн мөнгөн дүнтэй таарах/

Төлбөр хэрхэн төлөх вэ?

● Төлбөрийг урьдчилгаа болон үлдэгдэл төлбөр гэж 2 хуваан төлөх боломжтой.
● Төлбөрийг захиалга бүртгүүлсэн өдрөөс 24 цагт багтан урьдчилгаа 1 хүний 250,000 төгрөгөөр өрөө байраа баталгаажуулна.
● Үлдэгдэл төлбөрийг сувилалд явахаас 7-10 хоногийн өмнө төлсөн байна.
● Төлбөрийг дансаар болон захиалгын төвд ирж пос, бэлнээр төлөх боломжтой.

Захиалгын төвийн байрлал хаана байдаг вэ?

●  Улаанбаатар Баянгол дүүрэг 3-р хороо Уранган худалдааны төв, UG Arena төв 2 давхарт байрлаж байна.

Ойр хавьд дэлгүүр, эмийн сан байгаа юу?

● Шаргалжуут тосгон манай сувиллаас хойш 2-3 км байрладаг тул та тосгон явах боломжтой юм. Тосгонд эмийн сан, дэлгүүр бүгд байгаа.