Компанийн бүтэц зохион байгуулалт

Бидний тухай
Шаргалжуут рашаан сувилал нь 1954 онд анх нэгдэл дундын амралт нэртэйгээр үүсгэн
байгуулагдан хүн ардын эрүүл мэндийн анагаах, эмчлэн сувилах үндсэн чиглэлийн баримтлан
үйл ажиллагаа эхлүүлж байсан түүхтэй. Үүсгэн байгуулагдсан цагаас тогвтортой үйл
ажиллагаа явуулан 2006 оноос дэд бүтцийн шинэчлэл, сайжруулалт, стратегийн томоохон
төсөлт ажлуудыг хурдацтай хийж эхэлсэн нь хөгжлийн шинэ гарааг бий болгох суурь болж
өдгөө 2022 оны байдлаар жилд дунджаар 7500 зочин хүлээн авч, нийт давхардсан тоогоор 150
мянга гаруй иргэдэд эрүүл мэндийн тусламж, амралт аяллын үйлчилгээ үзүүлээд байна.
Эрхэм зорилго
Эрүүл энх, аз жаргалтай амьдралд хөтөлнө.
Алсын хараа
Эрүүл амьдралын хэв маягийг хүн бүрийн сонголт болгох экосистемийг бүтээж эрүүл мэдийн
зардлыг бууруулна.
Үнэт зүйлс
ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИНДОО ЭЭЛТЭЙ
Бидний ЗӨВ ХӨГЖИЛ байгальтайгаа хэрхэн харьцахаас эхэлнэ.
ЭЕРЭГ ХАНДЛАГА
Аливаад эерэг хандаж, бүтээлчээр асуудлыг шийдвэрлэхийг ямагт зорино.
ХАРИУЦЛАГА ЁС ЗҮЙТЭЙ
Бидний хэлэх үг, хийх үйлдэл үргэлж нэг байна.
ТАСРАЛТГҮЙ СУРАЛЦАГЧ
Үйлчлүүлэгчдийнхээ амьдралын чанарыг сайжруулахын тулд бид тасралтгүй суралцаж,
сайжирч салбартаа манлайлна.
ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ ТӨВТЭЙ
Биднийг зорин ирж буй үйлчлүүлэгчдээ илүү сайн сайхан байдалд хүргэх нь бидний ажлын
зорилго.

Нийгмийн хариуцлага
1. Нийгмийн хариуцлагын хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлууд
Баримтлах зарчим:
Бид тогтвортой өсөлт хөгжлийг үйл ажиллагаандаа баримтлан, өөрийг болон бусдыг хөгжих
боломж бололцоог нэмэгдүүлэн, байгалийн онгон дагшин байдлын алдагдуулахгүйгээр
тогтмол ээлтэй үйл ажиллагаа явуулан, нутгийн хүн ардын амьдрал ахуйг сайжруулсан тэдэнд
түшгэлсэн үйл ажиллагаа, тусламж үйлчилгээг үзүүлэхийг эрхэмлэдэг.
Үүний хүрээнд бид:

Орон нутгийн бизнес эрхлэгч иргэдийг дэмжин ажлах, тэдгээрийн хөгжүүлэх хүрээнд:
➢ Орон нутгаас худалдан авалт хийх бодлоготой ажилладаг ба жил бүр 800 гаруй сая
төгрөгийн худалдан авалт хийгддэг. Үүнд хүнсний худалдан авалтын 70-75% болон мах,
сүү, өрөм, ногоо зэрэг.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах холбоос:
https://www.facebook.com/Shargaljuut.resort/posts/1759994144151856
https://www.facebook.com/Shargaljuut.resort/posts/1768887313262539
➢ Орон нутгийн иргэдийн өөрсдийн гараар хийсэн цагаа идээ, бүтээгдэхүүнийг худалдаалах
талбай, хэсгээр ханган боломжийг бий болгох
➢ 120 гаруй иргэдэд зочлох үйлчилгээний сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулсан, мэдлэг
ур чадварыг нь дээшлүүлсэн.
Эрүүл мэндийг дэмжих хүрээнд:
➢ 2011 оноос эхлэн аймгийн удирдлагуудын хүсэлтээр жилд дунджаар 150.0-200.0 сая төгрөг
бүхий зардлыг гарган 500-1000 ахмадыг үнэ төлбөргүй сувилдаг уламжлалыг бий болгосон.
➢ Аймгийн хөгжлийн бэрхшээлтэй 40 гаруй иргэдийн 3 жил үнэ төлбөргүй сувилуулсан.
➢ Шаргалжуут тосгоны иргэдийн өдөр тутмын үйлчилгээ авдаг эмнэлгийн байрны 3 нь
эмчилгээний өрөөг иж бүрэн тохижилт хийнэ, эмчилгээ үйлчилгээгээ тав тухтай авах
боломж бололцоог бий болгосон
Цаг үеийн хандив, тусламж:
➢ 2020 онд Баянхонгор аймгийн онцгой коммисд 20 сая төгрөгийн буцалтгүй тусламж
үзүүлсэн
➢ 2021 онд ган гачигт нэрвэгдсэн Шаргалжуут багийн 300 гаруй малчин өрхөд 12 сая
төгрөгийн үнэ бүхий өвс тэжээлээр тусалсан,
Боловсрол, хүүхдийг дэмжих хүрээнд тусламж:
➢ 2023 онд Шаргалжуут тосгоны дунд сургуулийн нэг ангийг орчин үеийн техник,
технологиор тохиужуулж E-Learning center-ыг байгуулж байна. Мөн тосгоны сурагчдад
хичээлээс гадуурх сургалтыг явуулж “Дэлхийн иргэн” болоход нь өөрсдийн хувь нэмрээ
оруулж эхэлсэн.
Хамтрагч байгууллага
Европын сэргээн босголт хөгжлийн банк (EBRD)
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль (АШУҮИС)
Арьсны өвчин судлалын үндэсний төв
Хятад улс-East Lake рашаан сувилал болон Рашаан эмчилгээний сургалт судалгааны төв
Солонгос улс- Чусон их сургуулийн эмнэлэг
Монгол Өмгөөлөл
Woohooo
It system
Ehealth