Өөрөө өөрийгөө анзаараарай

Та өөрөө өөрийгөө хайхрамжгүй /тоомсорлж/ орхиж байсан уу ?

Бид байнгын өөрсдийн амьдрал болон тэдгээрийн сайн сайхан байдлыг үл тоомсорлон орхиж байдаг. Энэ мэдээж энгийн зүйл мэт боловч хааяа ч гэсэн өдөр тутмын амьдралын бужигнаанаас завсарлага аван хэд хэдэн асуултыг асуухын тулд зогсож байх хэрэгтэй. Амьдралын аль хэсэгт тэнцвэрээ сэргээх хэрэгтэйг тодорхойлхын тулд өөрөө өөртөө цаг гарга. 

Хэрэв та сүүлийн үед асууж, хийж амжаагүй бол танд туслах хэд хэдэн шалгах асуулт бэлдсэн байна.

Өнөөдөр таны энергийн түвшин ямар байна вэ?

Та ямар нэгэн зүйлд санаа зовж байна уу?

Та стресст орж байна уу?

Та одоогоор өөрөө өөртөө сэтгэл хангалуун байна уу?

Та яг одоо байгаа сэтгэл санаагаа хэрхэн тодорхойлох вэ?

Та өөрийнхөө сайн сайхан байдлыг хэрхэн тодорхойлох вэ?

Хэрэв танд ямар нэгэн зуршил байгаа бол энэ нь эерэг зуршил уу эсвэл сөрөг уу?

Та өөрийн биеийг өдөр бүр эрүүл байж чаддаг гэж бодож байсан уу?

Таны амьдралын хэв маяг бүхэн ирээдүйд ямар ч өвчин эмгэггүй хүчирхэг биеийг бий болгож чадах уу?

Санаж яваарай

Өөрийгөө шалгах нь сайн хэрэг!

Чи чухал.

Таны эрүүл мэнд чухал.

Таны сайн сайхан байдал чухал.

Тиймээс, өөрөөсөө байнга асуугаарай.

Сайн сайхан байхын тулд.

Өөрөө өөрийгөө анзаараарай

Дадал
зуршил

Цээж дүүрэн
амьсгалъя