Цээж дүүрэн амьсгалъя

Нүдээ аниад Амьсгалаа аваарай 1….2…..3….. 4….., одоо 8 тоолж гаргаарай. Та тайвшралыг мэдэрсэн үү?

Амьсгалах нь энгийн зүйл мэт боловч зөв амьсгалж сурах гэдэг нь асар их өөрчлөлтийг бий болгож чадах хүчтэй зүйл гэдгийг бид мэдэхгүй байсаар л байна. Сүүлийн жилүүдэд Харвард, Стэнфорд, Жон Хопкинс сургуулиудын эмнэл зүйн туршилт судалгаа, бодит тоон мэдээлэл дээр үндэслэн сэтгэл зүй, бие махбод, ур чадварт нөлөөлөх амьсгалын дасгалын гайхалтай нөлөөллийн олон талт нууцлаг ойлголтыг орчин үеийн шинжлэх ухаанаар нотолж байгаа нь өнөө цагийн хамгийн хэрэгтэй зүйл гэдгийг илтгэсээр байна. Энэ нь маш энгийн ойлголт юм. Бидний мэддэг мэргэжлийн тамирчид, адал явдал эрэлхийлэгчид, цэргүүд боломжгүй мэт зүйлд хүрч, саад бэрхшээлийг даван туулахын тулд амьсгалаа зохицуулдаг, мөн ​​дайчид, гүрү нар, иогчид, мастерууд болон гэгээнтнүүдийн нууцлаг мэт чадваруудыг зүгээр л, жирийн хүн амьсгалах замаар л тэдэнтэй адил өндөр төлөв байдал, ёр бусын чадваруудыг олж авах боломжтой. 

Гэтэл бид “Амьсгал: Алдагдсан урлагийн шинэ шинжлэх ухаан номын зохиолч Жэймс Несторын хэлснээр: 

“Амьсгалын дасгал нь энгийн бөгөөд үнэгүй, ямар ч зардалгүй учраас л хүмүүс үл ойшоодог” хандлагатай байсаар байна

​​Амжилтад хүрэхийн тулд амьсгалах номын зохиолч, бизнес эрхлэгч Сэнди Абрамс:

Тайвшруулахад тусалдаг мэдрэлийн системийн хэсэг болох парасимпатик системд түлхэц өгөх гол дүрэм нь амьсгалаа уртасгах юм. Стрессдсэн үедээ та амьсгалаа, амьсгалах хугацаанаас хамгийн багадаа нэг хагасаас хоёр дахин урт гаргавал, таны бие тайван бус төлөвөөс амрах, тайвшрах төлөв рүү шилжиж хоол боловсруулах системд эерэг нөлөө үзүүлнэ. Иймд алхам тутамдаа хийгдэх амьсгалах механизмыг дараах заавраар хийж сураарай.

Заавар: Нүдээ аниад, тухтай суугаад, хамраараа амьсгал аваарай (Хамраараа амьсгал авахад сэтгэл хөдлөлийг зохицуулдаг тархины хэсэгтэй холбогддог). Дөрөв хүртэл тоолж амьсгалаа авах. Хамар эсвэл амаараа, 8 хүртэл тоолж гаргаарай. Ойролцоогоор нэг юм уу, хоёр минутын турш давтан хий. Илүү тайван байхын тулд өдрийн турш давтан хийж болно.

“Өдөрт 7 сая литр урсах халуун рашааны уур манангаар амьсгалах нь бие махбодыг сэргээж, сэтгэл санааг тайвшруулах үйлдэлтэй”

Мөн Шинжлэх ухааны сэтгүүлч, зохиолч Жэймс Нестор:

Та энэхүү Амьсгалах зааврыг мэдэж, хэрэгжүүлснээр таны төвлөрөх чадвар мэдэгдэхүйц дээшилнэ. Миний хувьд би өдрийн турш амьсгалаа хянадаг ба энэхүү эрүүл амьсгалах дадал зуршилд суралцсан нь бие махбодод маш гайхалтай өөрчлөлтийг бий болгодог хамгийн чухал зүйл болсон. Би стрессдсэн үедээ амьсгал гаргах хугацаагаа уртасгадаг. Энэ нь  амьсгалаа илүү удаан гаргавал, цусны даралт бууж бие махбод илүү их тайвширдаг. Хэрэв та надад итгэхгүй бол зүрхэн дээрээ гараа тавиад туршаад үзээрэй. Амьсгалаа 3 тоолж аваад 6 тоолж гаргаарай. Уртасгах тусам таны зүрхний цохилт буурч, тайвширлыг мэдэрнэ. Өдрийн аль ч цагт та өөрийгөө тайвшруулах боломжтой.

“Цээж дүүрэн амьсгалж амар амгаланг мэдэрье”

Өөрөө өөрийгөө анзаараарай

Дадал
зуршил

Цээж дүүрэн
амьсгалъя